НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Б.Энхбаяр: Хуулийн шинэ дэд сайд хэдхэн хоноод чөлөөлөгдөх нь
Г.Тэмүүлэн. Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуульд улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагын өндөрсгөх заалтыг тусгасан гэдгийг хууль санаачлагч хэлсэн. Тухайлбал, улс төрийн албан тушаалтнуудад:
- Тухайн салбарын болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжилтэй, эсхүл тухайн чиглэлээр мэргэшсэн, эрдмийн зэрэг цол хамгаалсан байх;
- Тухайн салбарт 4-өөс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Төрийн албанд 4-өөс доошгүй жил ажилласан байх зэрэг шаардлага тавьж байгаа аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хууль батлагдсанаар хэдэн сайд, дэд сайд чөлөөлөгдөх вэ. Өөрөөр хэлбэл, хуульд байгаа шаардлагын хэдэн сайд, дэд сайд хангахгүй вэ. Засгийн газарт гаж зуршилтай, зан төлвийн доголдолтой хэдэн сайд байгаа вэ. Тэдний хэд нь тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил ажилласан бэ. Ийм асуудал руу орж байна. Саяхан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд томилогдсон. Салбартаа, төрийн албанд ажиллаж байгаагүй хүн байсан. Хэрэв энэ хууль батлагдвал шинэ дэд сайд маань хэдхэн хоноод чөлөөлөгдөх нь. Хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг гэдэг шаардлага байна. Тэгэхээр сайд нар дотор шударга бус хэдэн хүн байна вэ. Энэ хуулийг баталчихвал сайд, дэд сайд нар бүгд шударга биш болоод Засгийн газар явчих вий дээ" гэлээ.