НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Н.Учрал: Хамрын тамхи татах чинь хүртэл гаж зуршилд орох нь
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан хуулийн төсөл түрүүчээсээ шүүмжлэл дагуулж эхлээд байна.
Тухайлбал, "Хуулийн төсөлтэй танилцсан. Техник талаасаа шаардлага хангахгүй. Хууль бол лоозон тунхагийн шинж чанартай байж болохгүй. Төрийн албаны тухай хуулиар хамаагүй оролдож болохгүй. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилж буй хууль бол энэ хуулийн танилцуулж буй концепци нь шал өөр. Нэгдэж явах бололцоо байхгүй. Өмнө нь энэ хуулиуд нэгдэх тухай яригдаж л байсан. Концепци нь шал өөр зүг рүү явж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын санаачилсан хууль бол улс төрийн албан тушаалтнуудад тодорхой шаардлага тавьж буй юм байна. Гэхдээ яаж хэмжих нь тодорхойгүй. Жишээ нь, аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй байх гэж юуг ойлгох вэ. Гаж зуршилгүй гэдэг нь гар хөлөө хөдөлгөх үү? Хамрын тамхи татах чинь хүртэл гаж зуршилд орох гээд байна. Зан төлөвийн доголдолгүй байх гэхээр юугаар хэмжих вэ. Бусдын нөлөөнд автахгүй байх гэдгийг яаж хэмжих вэ? Сүүлд дарга нар нь ажилчдаа зан төлөвийн доголдолтой гэж ажиллах бололцоогоор нь хангахгүй болох нь. Хариуцлага тооцох гэж байгаа бол шууд чөлөөлдөг байх хэрэгтэй.
Ойлгомжгүй хууль баталбал сүүлдээ завхрал болж, төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлнэ. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлох вий. Улс төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагад ерөнхий шаардлага тусгасан мөртлөө аймаг, сум, дүүргийн дарга нарыг шаардлагаас чөлөөлсөн. Ингэхээр хэнийг ялгаварлаж байна вэ? Хуулийн төслийг эргэн харж техник талаас нь ажиллах хэрэгтэй" гэдгийг Н.Учрал гишүүн онцолсон юм.