Ц.Идэрбат: Гаж зуршилтай гэдгийг юу гэж үзэх вэ?

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Хууль санаачлагчийн танилцуулгаас харахад 3600 гаруй төрийн албан хаагчид хамаатайг хэлж байгаа юм. Үүний дийлэнхийг багийн Засаг дарга нар эзэлж байна. Багийн Засаг дарга нарын асуудал яригдаж байна. Хэрэв хууль батлагдсан цагаасаа хэрэгжиж эхэлбэл тавигдаж буй шаардлагыг хэрхэн яаж тодорхойлох вэ? Үүнээс болж төрийн хамгийн анхан шатны нэгж болох баг дээр нэлээн асуудал үүсэх байх шүү. Энийг хэн тодорхойлох вэ? Гаж зуршилтай гэдгийг юу гэж үзэх вэ? Хуулийн төсөлд тусгаснаар тамхи татдаг бол гаж зуршилтай гэж хэлэх үү? Энэ мэт хуулийн зүйл заалтуудад хариулт авъя. Ер нь төрийн албаны тухай хуульд анхан шатанд маш хүндрэлтэй зүйлүүд үүсч байна. Орон тоо сулардаг, тэнцсэн зарим нь цалин голоод гардаг, хэн нэгэнд давхар хариуцуулдаг хийдэл үүсдэг. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулиа нийтэд нь авч үзвэл дээр биш үү?" гэсэн байна.

Харин "Төрийн албаны тухай хуулийн 40.1 асуудлыг уг нь зааж өгсөн юм. Тус хуулийн 11.1, 11.3-т заасан төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтооно. Тусгай хууль гэсэн заалт байхгүй. УИХ-аас Төрийн албан хаагчийн ёсзүйн хариуцлагын тухай хууль боловсруулж байгаа. Улс төрийн албан тушаалтнуудын хэм хэмжээг тусгах ёстойг хуульд тусгасан. Өнөөдөр 3600 гаруй албан тушаалтнаас томилогддог нь 2600. Тэгэхээр дийлэнх нь томилогддог албан тушаалтан байгаа юм. Цаашид Монголын төрийг хүчтэй байлгах үүднээс анхан шатаас өндөр албан тушаалтан хүртэл хуульчилж, хариуцлагын асуудал яригдаж байж шийднэ" гэдгийг хууль санаачлагчийн зүгээс тайлбарлалаа.