НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ц.Туваан: Төрийн албаны хамгийн том хохирогч нь АН
УИХ-аар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Төрийн албан хаагчийн тоо 206 мянгад хүрсэн нь данхар бүтэцтэй байгааг харуулж байна. 2016 онд төрийн албанд 170 мянга гаруй хүн байсан санагдаж байна. 2012-2016 онд ажиллаж байсан хүнийг ажлын огноо, намын харъяаллаар нь халсан. Нийт 30 мянган хүнийг хомороглон халсан. Монголд Төрийн албан хаагчийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагын нэг. Төрийн албанд чадваргүй, хэн нэгний дэмжлэгээр ажиллаж буй хүн олон. Мөн нутгархаж ханддаг байдал төрийн албанд хавтгайрсан. Хуулийн үзэл баримтлалын шаардлагад, төрийн алба иргэдэд үйлчилдэг. Эсрэгээрээ төрийн алба иргэдэд биш, эзэндээ үйлчилдэг болсон. Үүнийг хэрхэх зорилгоор хууль санаачлагчид хуульд тусгасан бэ? Үүний томоохон хохирогч Ардчилсан нам. Тамга тэмдэгтэй холбоотой асуудал бидний дотоод хагаралд байгаа юм биш. Хэн нэгэн зарим хүнтэй хуйвалдаж буй хүмүүсийн өргөдлөөр төрийн алба нь эзэндээ үйлчилдэг ганц хоёр албан хаагчид дугаар олгож шийдвэр гаргаснаас болсон. Цаана нь нөгөө хүмүүс хамгаалдагтай холбоотой. Өнөөдөр зайлшгүй ярих шаардлагатай болж байна. Ялангуяа улс төрд томилогдож буй албан тушаалтнууд ажлаа мэддэг ажлынхаа төлөө, эх орныхоо төлөө сэтгэл гаргадаг хүн ховор. Өөрт ашигтай байдлаар, хууль гацаадаг. Салбараа мэддэггүй хүн томилсноос иргэдийн төрдөө итгэх итгэл байхгүй, төрийн нэр хүнд уначихаад байна" гэжээ.