НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Д.Мөнх-Эрдэнэ: Ц.Нямдорж, Х.Нямбаатар, Х.Баттулга нарыг шалгах цаг болсон
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж, Авлигатай тэмцэх газар болон Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий хүнийг өгөхөө мэдэгдлээ.
Тэрбээр "Хэд хэдэн өргөдөл бэлдэж ирсэн. Эхнийх нь Монголын төрд 32 жил ажилласан Ц.Нямдоржийн ашиг сонирхлын зөрчлийн эсрэг гаргасан өргөдөл. Хүү нь Гадаад харилцааны яаманд, өөрөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд хийж байна. Бүх бодлогын газар энэ хүний харьяанд ажиллаж байна. Хүүтэйгээ нэг засагт харъяалагдана гэдэг бол ашиг сонирхлын зөрчил. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Дөрвөн сая ам.долларын үнэтэй амбаарын асуудал. Үүнийг нотлох шаардлагатай. Тиймээс Авлигатай тэмцэх газарт өгч байна. Байшингийн гадна тал нь гантиг чулуун пасадтай. Зөвхөн пасад нь хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй. Үүнийг дагаад мөнгө угаасан хэрэг ч үүсэх боломжтой. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын ашиг сонирхлын талаар Үндсэн хуулийн цэцэд өгнө. "Херо"-гийн Б.Баатарыг шалгуулна. Тэр төрөөс “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэг хийж, их хэмжээний мөнгө авсан. Монгол Улсад Covid-19-өөр олон хүн өвдөж, нас барж байхад эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгийг тэр бизнес хийж залилж авсан. Мөн Хүй долоон худагт наадмын бичлэг хийж, их мөнгө авсан. Энэ мэт олон асуудал бий. Үүнээс гадна Хүүхдийн фондын мөнгийг авсан.
Дараагийн хүн бол Х.Баттулгыг шалгах ёстой. Аж үйлдвэрийн парк том үйлдвэрлэл явуулах нэрээр баахан макет хийлгэж, их хэмжээний мөнгө авсан. Ард иргэдэд болоод төр улсыг хөгжүүлэхэд зарцуулах мөнгийг тэд хувьдаа завшиж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Ардчилсан нам дараа дараагийн сонгуульд нэг ч бөх, урлаг соёлын хүн нэр дэвшүүлэхгүй. Сэхээтэн, боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлнэ. Ардын нам засаглаад, төрийг буруу тийш нь залж байна. Боловсон хүчингүй төр юм чинь аргагүй. Үүнийг таслан зогсоох цаг болсон" гэв.