НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Н.Энхболд: Хэн Ц.Анандбазарыг эгүүлэн татна гэж байна
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч долоо хоногт гаргасан. Түүнийг бэлгийн хүчирхийллийн буюу Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгахаар болсон юм.
Уг асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Хэн Ц.Анандбазарыг эгүүлэн татна гэж байна. Хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Яллагдагчаар татсан тогтоол нь байгаа байх. Үргэлжлүүлж шалгахаар болсон тухай мэдээлэл нь байна. Шууд манай хороонд ирэхгүй. УИХ-аар дамжиж ирнэ" гэжээ.