НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангаж эхэлжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойн хүрээнд хэд хэдэн дээд хэмжээний айлчлал хийхээр товлоод байгаа аж. Үүний эхлэл болж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-22-нд манай улсад ажлын айлчлал хийсэн.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалыг арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байгааг хоёр талын сайд нарын төвшинд ярилцсан байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оросын талын урилгын дагуу оролцох асуудал яригдаж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар оролцож байсан юм.