НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Х.Нямбаатар: С.Ганбаатар гишүүн шиг жагсвал эх оронч үнэр үнэртэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Оюу Толгойн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар хүү, нийлмэл хүүгийн өр бодогдоод 2.3 тэрбум ам.долларын өр үүсээд байна. Энэ нь цаашид 2051 он гэхэд хүү, нийлмэл хүүгийн хамт 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ. Рио Тинтогийн зүгээс уг өрийн 70 хувийг тэглэе гэсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон "Ковид"-ын үед сайнгүй үр дагаврыг авчирч байна. Товлосон хугацаандаа ашиглалтад орсон бол авч болох ашиг, татвар зэрэг олон зүйлд хохирч байгаагаа бататгаад нэг их наяд төгрөг өгөх саналыг ирүүлсэн. Энэ мөнгийг гурван жил дараалан өгье гэсэн. Оюу Толгойн далд уурайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн. Хүлцэл өчөөд үнэлгээний төлбөр авахаа болих саналаа ирүүлсэн. Мөн 1.9 хувийн баталгааны шимтгэлийг 2028 он хүртэл зогсоох саналаа давхар ирүүлсэн. Эцэст нь зардлынхаа хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх боломжийг Монгол Улсын Засгийн газар бүрдүүлэхийг хүссэн. Ингэснээр бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж 2022 онд далд уурхайн бүтээн байгууллатын ажил дуусах, олборлолтын ажил эхлэх саналд тавьсан.
Өнөөдөр хэлэлцээ хийнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ, Засгийн газраас өгч байгаа шахалтыг сааруулахаар жагсаал явуулж байгаа нь илэрхий болоод байна. Хэлэлцээ хийж байгаа Засгийн газраа ямар нэг шалтгаангүйгээр огцор, тар гэж байгаа нь үнэндээ эргэлзээ үүсгэж байна. Засгийн газрын эрчийг бууруулах гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь туйлын харамсалтай. Уг нь Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя гэж С.Ганбаатар гишүүн шиг жагсвал эх оронч үнэр үнэртэнэ" гэлээ.