НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
М.Оюунчимэг: Хамгийн их дуугарснаасаа болж хэлмэгдүүлэлтэд өртөх шахам явж байна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Нийгмийн бодлогын байнгын хороо өнгөрсөн гурван сарын хугацаанд аймаг, сум, дүүргийн бүх шатны эмнэлэгт амралтгүй ажилласан. Эндээс ямар дүгнэлтэд хүрсэн юм гэхээр "Ковид"-оор нэг ч иргэнээ алдахгүйн тулд ажиллах шаардлагатай гэж үзсэн. Энэ чиглэлээр арга хэмжээ авч байна. Орны хүрэлцээгүй боллоо. Халдвар авсан хүмүүсийнхээ эмчилгээ, оношлогоо, сөрөг үр дагавар үлдээхгүйгээр арга хэмжээ авах ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт гаргаад явж байгаа. Эмчилгээний багц нь хүртэл ялгавартай очиж байгаа учраас хяналтын системийг тодорхой болгоё гэсэн. Цар тахлын тойрсон асуудлаар нэлээд хяналттай ажиллаж байгаа юм.
Монгол төрийн санаа зовох зүйл нь жирийн иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахаа больсон. Учир шалтгаан нь эмнэлэг, эмийн сангууд "Ковид"-ын санхүүжилтээр амь зогоож байна. Халдвар авсан иргэн хэвтвэл даатгалаас санхүүжилт нь орж ирдэг. Тусаагүй хүнд тусламж үйлчилгээ үзүүлэхэд орж ирдэггүй. Үүнээс тухайн эмнэлэг, эмийн сангийн санхүүжилт хамаарч байна.
Өчигдөр хөндсөн асуудал маань үр дүнгээ өгөөд Сангийн болон Эрүүл мэндийн сайд тэргүүтэй Ажлын хэсэг сууж байгаад анхан шатанд үзүүлэх тусламжийн тарифыг хоёр дахин нэмэх, 87 орчим тэрбумыг тодорхой зааж өгөхөөр болсон. Зөвхөн сайдын багц руу орчихсон байсныг тодорхой болгосон.
Байнгын хорооны гишүүд анхнаасаа ярьж байгаа. Хамгийн их санаа тавьж, хөөцөлдөж байгаа нь манай Байнгын хороо. Миний хувьд дарга болсноос хойш нэг ч хүнийг цар тахлаар алдчихгүй байхын төлөө одооноос ажиллаач ээ гэж дуугарсан. Тэрнээсээ болж хэлмэгдэлтэд өртөх шахам явж байна.