НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Сонгуулийн "хар машин"-ыг шинэчилнэ
Сонгуулийн санал хураах төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө, санхүүжилтыг 2023 оны төсөвт тусгуулахаар болжээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед гишүүд энэ талаар тодруулж байв. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн хэлснээр, 2012 оноос хойш 9 удаагийн сонгуульд ашигласан санал хураах төхөөрөмжүүдийг шинэчлэхээр төлөвлөж байна. Гэхдээ эдгээр төхөөрөмж нь улсын бүртгэлийн тодорхой төрлийн төхөөрөмжүүдтэй иж бүрдэл болдог учраас хамтад нь солих шаардлага үүссэн. Ингээд холбогдох талуудтай зөвшилцсөний үндсэн дээр 2022 онд судалгаа явуулж, сонголт хийсний дараа 2023 оны төсвийн төсөлд худалдан авалтын төсвөө тусгуулж, тухайн ондоо программ хангамж, тохируулга, туршилт зэрэг бэлтгэл ажлаа хангаад 2024 онд ашиглаж эхлэхээр төлөвлөжээ.