НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ж.Чинбүрэн: Хөхний хорт хавдрын эмчилгээнд 22 орчим сая төгрөг зарцуулдаг
ХСҮТ-д Хөхний төвийг шинээр нээлээ. Жил ирэх тутамд хөхний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн тоо ихсэж буй статистик тоо баримт бий. Тиймээс энэ төрлийн өвчлөлд цогцоор нь эмчилгээ үзүүлэх шаардлагатай төвийг нээж байгаа нь энэ. Төвийн тоног төхөөрөмжийн тухайд дэлхий нийтэд ашигладаг, орчин үеийнх гэнэ. ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү "Хиймэл оюун ухаан бүхий эхоны аппарат ХСҮТ-д нэмэгдэж байгаа" гэдгийг онцолжээ.
Ирэх оны төсөвт хорт хавдрыг эрт илрүүлэхэд 60 тэрбум төгрөг тусгаад байгаа юм. Энэ талаар "Зардал өндөртэй эмчилгээний төрөлд хөхний хорт хавдар ордог. Нэг эмэгтэй хөхний хорт хавдар тусахад жилдээ ойролцоогоор 22 орчим сая төгрөгийн зардал гардаг. Мэс заслаас эхлээд хими туяаны эмчилгээ ороод, дээрээс нь бай эмчилгээг 6-8 курс хийлгэх шаардлагатай болдог.
Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог өөрчилснөөр ХСҮТ-д эмчлүүлж байгаа иргэн хамтын төлбөр төлөх шаардлагагүй болсон. Эрүүл мэндийн хуульд хорт хавдрын эмчилгээг төр даана гэсэн заалт бий. Хэрэгждэггүй байсан ч төр бодитоор даадаг болсон. Даатгалаас 75 хувь, иргэнээс 25 хувь гэдэг төлбөр хорт хавдрын эмчилгээнд байхгүй болсон. Иргэдэд очих санхүүгийн дарамт алга болсон гэж ойлгож болно.
2022 онд хорт хавдрыг эрт илрүүлэх төсөвт 60 тэрбум төгрөг тусгасан. Энэ ажлын үр дүнд томоохон ахиц гарна гэдэгт эргэлзэхгүй байна. ХСҮТ-д эрт илрүүлгийн төвийн удирдах хэсгийг бий болгоно. Хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгаж, амьдрах хугацааг нь уртасгадаг Монгол Улс болохын төлөө бид хичээж байна. УИХ эрүүл мэнд тэр дундаа хорт хавдрын чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байгаа гэдгийг хэлмээр байна" гэв.