НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
У.Хүрэлсүх: Намайг мухар сүсэгтэй хүн гэж хэлэх байх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын ТАСС агентлагийн захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусмантай цаг үеийн асуудлаар ярилцжээ. Төрийн тэргүүний хувьд коронавирусний цар тахал бол хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ зүй бус харьцсаны төлөөх шийтгэл гэдгийг ярилцлагадаа онцолсон байна.
Тэрбээр "Дэлхийн дулаарал, байгаль орчноо хайрлан хамгаалахад бид анхаарлаа хандуулах ёстой. Намайг мухар сүсэгтэй хүн гэж хэлэх байх. Одоогийн цар тахал бол бидний байгаль орчноо хайрлан хамгаалаагүйн төлөөх шийтгэл. Энэ бүхэн байгаль орчноо доройтуулснаас үүссэн байхыг үгүйсгэхгүй" гэжээ.
Мөн "Монголд бид ойрын 10 жилийн хугацаанд 1 тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн эхлүүлээд байна. Монголын ард түмэн амьдралын эх булаг бол ус гэж ярьдаг. Харин усны үүсвэр нь мод гэдэг. Тиймээс мод тарих нь маш чухал шийдвэр юм" гэж хэлсэн байна. Мод ургадаг газар бороотой, булаг гарч, амьдрал үүсэж байна. Ой модод амьд байгаль орших таатай нөхцөлийг бий болгодог. Зөвхөн өөрсдөдөө бус хүн төрөлхтний төлөө, хүүхэд багачууд, ирээдүй хойч үедээ зориулан мод тарих гэж байна. Монгол орны хувьд цөлжилтийн асуудал хурцаар тавигдаж байна. Манай орны томоохон хэмжээний газар нутаг цөлжилтөд нэрвэгдсэн. Азийн төвд ийм асуудал үүссэнээр Хятад, Солонгос, Япон улс хохирч байна. Калифорнид хүртэл элс хүрч байна. Төрийн тэргүүний хувьд экологийн тэнцвэрийг хангаж, байгаль орчны доройтлын эсрэг арга хэмжээ авах нь нэн чухал ажил болоод байна" гэжээ.