НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн эх бичвэрийг хотын удирдлагуудад гардууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн энэ өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн эх бичвэрийг Нийслэлийн удирдлагуудад гардуулж өглөө. Хуулийн эх бичвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар гардан авлаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн 27 жилийн дараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлаад буй.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хууль батлагдсанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох, санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах зэрэг эрх зүйн томоохон үндэс суурийг бий болгосон. Иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах бололцоог хангах, улмаар нийслэл хот өөрийн дүрмээр асуудлаа шийдэж, хараат бус бие даасан статустай байх зэргийг шинэчлэн хуульчилсан хэмээв.
Түүнчлэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Нийслэлээс сонгогдсон гишүүд, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал хариуцсан түр хорооны гишүүд голлох үүрэг гүйцэтгэснийг онцлов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсэс мэдээлэв.