Э.Батшугар: Технологиос айж биш угтаж хөгжих ёстой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Энэ үеэр гишүүн Э.Батшугар гишүүн "Чөлөөт бүс Монгол Улсын эдийн засгийн хөгжилд дэвшил авчрах бололцоотой. Өнөөдрийн байдлаар дэлхийн 147 оронд 5400 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Дубай, Шэнжэний тоотой хэд нь эдийн засгийн амжилтад хүрсэн. Хамгийн сүүлд Лаосын чөлөөт бүс сүүлимйн 10 жилийн дотор 5.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадсан. Амжилтад хүрсэн чөлөөт бүсүүд гурван зүйлийг зөв хэрэгжүүлсэн. Ажлын байрыг дэмжих үйлдвэрүүд барих уу, экспортыг дэмжих, санхүүгийн төв болох уу зэрэг зорилгоо маш зөв тодорхойлсон.

Санхүүгийн төвтэй холбоотой жишээ ярихад, ирээдүйн хууль тогтоомжийн хүрээнд Төв банк болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч чөлөөт бүс дотроо крипто майнеруудыг авчрах боломжтой. Үүнийг дагаад крипто валютын бирж бий болгох, крипто банк байгуулах боломжтой. Ингэж бид блокчэйн эко систем бий болгох бүрэн боломжтой. Технологиос айж биш угтаж хөгжих ёстой юм" гэсэн юм.