НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Д.Ганбат: МАН-тай бид хамтарч ажиллах ёстой
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийв.
Тэрбээр “Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонслоо. Хоёрдугаарт Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн төсөлд төсвийн тогтвортой байдлын талаарх санал дүгнэлтийг сонслоо. Үндэсний аудитын газрыг ажиллах боломжоор их сайн хангах ёстой талаар гишүүд ярилаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан санал дүгнэлт бодитой болжээ. 2022 оны төсөв энэ сарын 15-наас өмнө УИХ-аар батлах ёстой. АН-ын бүлэг санал дүгнэлтээ гаргаж өгнө. 2022 оны төсөв 18 их наяд төгрөгийн зарлага, 15 их наядын орлоготой. Төсвийн алдагдал сүүлийн 2-3 жилд маш их байна. Үүнд анхаарч ажиллах ёстой. Мөн төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн төсөв болсон" гэв.
Мэдээллийн төгсгөлд "Би Засгийн газраас сайдын суудал горьдоогүй. Засгийн газар болон эрх барьж байгаа намтай бид хамтарч ажиллах ёстой. Үүнийг мушгин гуйвуулж байна" гэсэн юм.