НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
С.Амарсайхан: Дархлаажуулалтад хамрагдахгүй байгаа нь халдвар нэмэгдэх эрсдэл дагуулж байна
Шадар сайд С.Амарсайхан "Ковид-19"-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хүрээнд нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй зорилтот бүлгийн 200 мянга гаруй иргэн байгаа нь халдварын тоо нэмэгдэх эрсдэл дагуулж буйг мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.3 хувь нь нэгдүгээр, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагджээ. Монгол Улсын хэмжээнд коронавирусний нэгдүгээр тунд хамрагдаагүй 116, хоёрдугаар тунг хийлгээгүй 103 мянган иргэн байна. Харин гуравдугаар тунг 18-аас дээш насныханд хийж эхэлснээр 416 мянган иргэн хамрагдсан байна.
Тэрбээр, “Цар тахлын хүнд үеийг даван туулахад Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжиж ирсэн иргэддээ талархал илэрхийлье. Салбарын эрдэмтэд, ДЭМБ-аас цар тахал ойрын жилүүдэд арилахгүй гэдгийг хэлж байна. Иймд хөл хорио тогтоохгүйгээр дасан зохицож ажил амьдралаа үргэлжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, энэ оны есдүгээр сарын 1-нд хичээл сургалтыг цахим, танхим хослуулан эхлүүлж, боловсролын хоцрогдлыг арилгах зорьж байна” гэв.