НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Б.Жавхлан: Урд хөршийн инфляц ч нэмэгдэж байна
УОК, НОК-оос хамтарсан мэдээлэл хийх үеэр Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Инфляц 9.5 хувь байна. Нийслэлд 9.1 хувь. Голлох шалтгаан нь гадаад сектор. Дэлхийн гол цөм болсон улс орны инфляц өнгөрсөн зургаадугаар сараас хойш хөдөлгөөн орж, нэмэгдсэн. Урд хөршийнх ч адилхан. АНУ-ынх хоёр дахин, Япон улсынх 2.5 дахин нэмэгдсэн байх жишээтэй.
Инфляцын асуудалд гадаадын нийтлэг арга хэмжээ нь хүлээсэн, ажигласан байдалтай байна. Манай улсын инфляц бусад улстай ижилхэн шалтгаантай. Нэгдүгээрт эдийн засгийн өсөлт, тэлэлтийг чухалчилна. Хувийн секторын бизнесийн өргөжилт, төсвийн хөрөнгө оруулалтаар дамжин ДНБ-ээ тэлэх боломж хайна.
Биднээс шалтгаалахгүй зүйл байх ч Засгийн газар, Төв банк хамтран инфляцыг нам дор байлгах боломжит бүх арга хэмжээг авна. Нэг үеэ бодвол дотооддоо сайн нөөцөлдөг болжээ. Зарим бүтээгдэхүүн хурдан муудах асуудал үүссэн. 2022 онд гадаад худалдааг хэвийн байдалд оруулахаар зохион байгуулалт хийж байна. Хилийн асуудалд оролцоогүй яам гэж байхгүй. Бүх төвшинд хамтран ажиллаж байгаа” гэлээ.