Ерөнхийлөгчийг Борис Жонсон, Антонио Гутерреш нар угтлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 1-2-ны өдрүүдэд ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна.

Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар угтлаа.

Тэрбээр дээд түвшний уулзалтад оролцож үг хэлэхээс гадна олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийнэ.