Э.Батшугар: Программаар төгссөн Монгол оюутан Япон, АНУ-тай мэргэжилтэнтэй адилхан

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар "Хоёр яам байгуулахыг дэмжиж байна. Эдийн засгийн хөгжлийн яам Монголд хэрэгтэй. Мөнгөний өсөлт нэмэгдэхээр зээл, ханшид хэрхэн нөлөөлөх вэ? зэргээр янз бүрийн асуудал гардаг. Үүнийг том түвшинд харах ёстой. Хятадын ил хааснаас орлого нь багассан аж ахуйн нэгжийн хэрхэн хамгаалах вэ? Төв банкны хараат бус байдал яаж багассан асуудалтай яаж уялдах юм. Цахим хөгжлийн яам хэрэгтэй. Дэлхийн технологитой хөл нийлүүлэх ёстой. Программаар мэргэжил эзэмшсэн Монгол оюутан Япон, АНУ-тай адилхан. Ямар бүтээмж гарах нь өөр байдаг" гэлээ.