Ш.Адъшаа гишүүн шинэ яамны сайдад Ж.Ганбаатарыг "зүтгүүлэв"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоёр яам шинээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адъшаа "Ж.Ганбаатар гишүүн шиг эдийн засагч яам толгойлох боломж байна уу? Түүн шиг эдийн засагч энэ яамыг толгойлох ёстой гэж боддог юм. Лобби гэж битгий бодоорой. Өөрийнхөө бодож байгааг хэлж байна. Дээр нь Үндэсний хөгжлийн газар гэж байгууллага байна. Цахим хөгжлийн яам байгуулахаар агентлаг нь байна. Эдгээрийгээ үгүйсгэж яам болгож данхайлгаж байгаа юм уу? Технологийн дэвшлийг Монгол Улсын хөгжилд оруулах уу?" гэв.

Хариуд нь Д.Тогтохсүрэн "Дөрвөн хуулийг нэгтгэсэн. Хуулиараа Эдийн засгийн хөгжлийн яам байна гэдгийг заасан. Хуультай учраас түүнийхээ дагуу оруулж ирсэн" гэсэн юм. Ж.Ганбаатарын хувьд өдгөө Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.