НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ц.Даваасүрэн: 50 хүүхэд гадаад сургасан. 80 хувь нь тэндээ амьдрал зохиосон
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар шинээр хоёр яам байгуулах асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Ц.Даваасүрэн: 2010 онд тодорхой сан байгуулаад олимпиадад эхний гурван байр эзэлсэн хүүхдүүдийг дэлхийн 50 шилдэг сургуульд явуулсан. 50 орчим хүүхэд явсан. 80 хувь нь гаднын хүнтэй суусан. Бүгд АНУ-ын программын компанийн ажилчид болсон. Манай улсад хүнээ бодох бодлого байхгүй. Эхлээд хөгжлийн загвараа тодорхойлох ёстой. Компьютер, машин бүтээж чадах юм уу. Тэр байтугай зүү ч хийж чадахгүй. Бүтээж, өрсөлдөж чадах юмаа тодорхойлоод хүний хөгжлийн бодлогоо нэгт тавиад явах хэрэгтэй. Түүнээс биш цаас үйлдвэрлээд яам байгуулаад цааш явахгүй" гэв.