У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Ерөнхий сайд Залуучуудын холбооны байрыг шалгуулахаар АТГ-д ханджээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын Холбооны эзэмшлийн барилгын асуудлаар Авлигатай тэмцэх газарт ханджээ. Тодруулбал, олон нийтийн өмчийг хууль бусаар завшсан байж болзошгүй асуудлыг шалгуулж, дүгнэлт гаргуулах аж. Эл байрны асуудал 2019 онд мөн сөхөгдөж байх үед тус холбооны дөрвөн давхар байшингийн ердөө нэг давхарт тус холбоо үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл гарч байв. Өөрөөр хэлбэл, бусад давхрыг нь аж ахуйн нэгжүүдэд түрээсэлдэг буюу зориулалтын бусаар ашигладаг гэсэн байдаг.