У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Т.Доржханд: Том жийп унадаг, сонгуульд ажилладаг хүмүүсийг хэзээ чөлөөлөх юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр "Нэг сая хүртэлх цалинтай хүмүүсийн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох тооцоолол хаанаас гараад ирэв. 2-3 жилийн өмнө тэтвгэврийн зээлтэй ахмадуудын заримынх нь өрийг тэглэсэн. Үеийн үед улстөржсөн, иргэдэд таалагдсан системээ эвдсэн шийдвэр гаргах юм. Үүнд хүмүүс ундууцах нь аргагүй. Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчилж хуримтлалын тогттолцоо руу орох талаар их удаан ярьсан ч байгаа мөнгөө тараагаад, гал дарах байдлаар яваад байх юм. Тэтгэвэр болон нийгмийн даатгалын сангийн шинэчлэлийн асуудлыг хэзээ оруулж ирэх вэ? Тэгэхгүй бол асуудал үүслээ, эдийн засаг хүндрэхэд мөнгө тараадаг жишиг тогтчихлоо. Засгийн газрын халамжаас хөдөлмөр рүү шилжинэ гэх бодлого лоозон болчихлоо. Бүр 2-3 жил болоод эдийн засаг хямардаг байдал руу орчихсон. Ингэх бүрт гал унтраах байдлаар яваад байвал төсөв дийлэхгүй. ТӨХК-иуд олон нийтийх болгоно жижиглэх нь зөв. Үр ашиггүй ажилласан 36 компанийн жагсаалтыг гаргасан байна. Үр ашиггүй эдгээр компаниуд руу бизнес, иргэд орох юм уу. Бодитой ажил болж чадах уу.
Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах дэд бүтэц бэлэн болсон гэсэн. Гэхдээ нэгэнт томоохон реформ хийж байгаа бол үр ашигтай данхайсан том компаниудыг яагаад энэ жагсаалтад оруулж ирсэнгүй вэ? Төрийн хэмнэлтийн тухай хууль хангалттай хэмжээнд биш байна. Ор нэр төдий зардлуудыг оруулаад иржээ. Томоохон реформын зардлууд хаана байна вэ нөхдүүд ээ. Том зардал нь улсын төсөв санхүүжүүлдэг төрийн бүтэц дээрээ явж байгаа шүү. 50 мянган хүн тэнд ажиллаж байна. Төрийн банкны захирал ирсэн байна. Хоёр жилийн өмнө 60 захирлыг нэг өдөр сольсон биз дээ. Дор хаяж 10 сая төгрөгийн цалин авдаг. Бүгд том жийп унадаг, туслах, жолоочтой. Дандаа сонгуульд ажилладаг. Нэг ч мэргэжлийн хүн байхгүй. Ийм л байдлаар төрийн өмчит компаниуд явж байгаа. Яг хэдий хэр хэмжээний хэмнэлтийг тооцсон юм" гэсэн юм.