С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Далай ээж"-ийг ЮНЕСКО-д бүртгүүлэх санал гаргажээ
Олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын зүгээс Хөвсгөл далайг хамгаалах саналыг ЮНЕСКО-д хандан гаргасан байна. Саналд байгалийн цогцолборт газар гэдгээр нь хамгаалалтад авч, дэлхийн байгалийн өвөрмөц тогтоц гэсэн ангилалд оруулахыг хүсчээ.
Өнгөрсөн жил Монголын нутгаар аялсан гаднын аялагчид Хөвсгөл, Өмнөговь, Төв, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нутгаар дайран өнгөрөхдөө Хөвсгөл далайг хамгаалалтад авах талаар ийнхүү саналаа нэгтгэсэн байна. Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг хадгалдаг Хөвсгөл далай, түүний ай савыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулсан юм.