У.Хүрэлсүх: Монголоо мандуулан хөгжүүлэхийн төлөө улс үндэстнээрээ хамтдаа зүтгэе
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 5 дугаар хэсэгт Дунд намаг гэдэг газарт намагт нэг иргэн шигдсэн тухай дуудлагыг орон нутгийн Онцгой байдлын газар аравдугаар сарын 21-ний 05:38 цагт хүлээн авчээ.
Хүүхдүүдийн урласан арьсан урлал, эсгий, даавуун болон модон урлал, уран зураг, наамал, шүрэн сүлжмэл, сийлбэр, хайчилбар, олсон урлал гэх мэт олон төрлийн бүтээлээр оролцсон юм.
Хамгийн гол анхаарах зүйл бол халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин, цэргийн үүрэгтнүүдээ цэрэг татлагад хамруулах юм. Цэрэг татлагад хамрагдаж буй иргэдийн идэвх өндөр байна.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум өчигдөр “Дубай экспо 2020” дахь Монгол, Эстони, Сингапур, Словак улсуудын павильонд зочилжээ.
Агуулахын аюулгүйн бүс нь тус парк болон бусад байгууллагын эзэмшлийн газартай давхацсан эсэх талаар мэдээлэл сонсов.
Орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулж, “e-Mongolia” системд нэгдэж эхэллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төрийн 10 байгууллагын 76 үйлчилгээ цахимжсан бол Булган аймгийн төрийн 9 байгууллагын 62 үйлчилгээ “e-Mongolia” системд орлоо
Тус цэцэрлэг нь 1964 онд 22 дугаар ясли нэртэй анх байгуулагдаж байсан бөгөөд хичээлийн байр нь хуучирч муудсан учраас 2018 онд буулгаж, барилгын ажлыг шинээр эхлүүлсэн юм.
Одоогоос нэг жилийн өмнө олон нийтэд танилцуулагдсан “e-Mongolia” систем өнөөдөр давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэсэн бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн төрийн 55 байгууллагын 555 үйлчилгээг цахимаар түргэн шуурхай авч байна.
2022 оны улсын төсөвт хийх өөрчлөлтүүд ч үүнд чиглэж байна. Гэхдээ орлого, үр дүнгийн урамшууллыг суурь цалингийнх нь нэг хэсэг болгох юм бол суурь цалинг хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын дундаж цалин буюу 1,2-1,3 сая төгрөгийн түвшинд хүргэх боломжтой гэж харж байна
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2,153 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 342,992 болж нэмэгдлээ.