Хүнсний дэлгүүр 22.00, ресторанууд 00.00 цаг хүртэл ажиллахаар боллоо

Ц.Ганзориг даргын хэлснээр энэ сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр болжээ. Ингэхдээ вакцины давтан тун аваад 14 хоносон иргэдэд нээлттэй гэдгийг онцолсон юм.

Зах, худалдааны төвүүдийг нээхээр бэлтгэж эхэллээ

“Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Н.Түвшинбаярыг суллаж, хилийн хориг тавилаа

Эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шинэ цэнгэлдэхийн бүтээн байгуулалт 50 хувьтай байна

Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор ашиглалтад орсноор спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэнэ

Вьетнам иргэд 10 сая төгрөг хандивлажээ

“Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Вьетнам иргэдийн нийгэмлэг”-ээс “Ковид-19” вирусийн халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан 10,200,000 төгрөгийг УОК-т хүлээлгэн өгсөн байна. Манай улсад 100 гаруй вьетнам иргэн ажиллаж, амьдардаг аж.

Хот хооронд зорчиход мөрдөх ЖУРАМ

Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.

Х.Цэндсүрэн: Хорт бодист донтсон хүүхдийг хорьж цагдах нь асуудлыг шийдэх гарц биш

Энэ төрлийн бодис хэрэглэх нь хүүхдийн бие махбод болон сэтгэлзүйд маш их хор нөлөө үзүүлдэг. Эхний ээлжинд хордлогод орно. Хэрэглэсний дараа толгой өвдөж, дотор муухай оргино. Мөн бие сульдаж, ядардаг. Бүр цаашлаад оюуны олдмол хомсдолыг үүсгэх аюултай. Танин мэдэхүйн болон сэтгэн бодох чадваргүй, мартамхай, аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болдог. Дэгдэмхий уусгагч бодисыг олон дахин хэрэглэснээр сэтгэцийн хараат байдал үүснэ. Хэрэглэсний дараа амьсгалын төвийг дарангуйлдаг учраас үхэлд шууд хүргэх магадлалтай.

Чингэлтэй дүүрэгт хууль бусаар олгогдсон газруудыг цуцалжээ

Чингэлтэй дүүргийн хэмжээнд газар олгох, шилжүүлэх, сунгах, цуцлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр “Байнгын зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгааг Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат дуулгалаа. Тэрбээр “Ажлын хэсэг болон, байнгын зөвлөлийн ажиллагаагаар иргэдээс ирээд шийдвэрлэгдээгүй удсан газартай холбоотой өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал 2017 оноос хойш 940 гаруй өргөдөл гомдол шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгааг зохих хууль журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.

"Буянт-Ухаа 2"-ын есөн байрыг зорилтот бүлгийн хүмүүст олгоно

Сул байгаа байруудыг үр ашигтай байлгах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хүрээнд гачигдалтай иргэдэд олгох асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ.

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг баталлаа

Улаанбаатар хотын хэмжээнд нийт өрхийн 5.8 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа бөгөөд эдгээр өрхийн 15.5 хувийг эрэгтэйчүүд, 84.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.