С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Загастайн давааны 67 километр замын асфальтан хучилтыг хийж эхэлжээ
Завхан аймгийн төвийг Нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 километр авто замын асфальтан хучилтыг хийж эхэллээ. Энэ чиглэлийн авто зам нь Монгол орны Тарвагатайн нурууны хүндрэлтэй даваа болох Загастайн давааг дайран өнгөрдөг, хамгийн хүнд, бэрхшээлтэй нөхцөлд тооцогддог авто зам юм.
Одоогоор талбай дээр 133 машин механизм, тоног төхөөрөмж, 290 хүн ажиллаж байна. Дээрх чиглэлийн авто замын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн давааны 67 километр авто замыг 2019 оны 7 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.
2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 24.5 хувьтай үргэлжилж байгаа ба энэ жил эхний 30 километрийг ашиглалтад оруулна. Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дагуу барилга угсралтын ажлыг 2020 оны 10 дугаар сард дуусгаж бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.