НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Эмч нарын цалинг нэмэх үүргийг эмнэлгийн дарга нарт өгчээ
Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон холбогдох яамдуудад 20000 хүний гарын үсэгтэй албан шаадлагыг хүргүүлсэн. Тус шаардлагад эрүүл мэндийн ажилтны үндсэн цалинг хоёр дахих нэмэгдүүлэх, эмч ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас эрсдэлийн даатгалд хамруулах, Монголын эрүүл мэндийн салбар бүхэлдээ улаан бүс болсон тул улаан, ногоон бүсээр ялгаварлахгүй байхыг тусгасан. Засгийн газар болон бусад төрийн байгууллагаас хариу өгөхгүй байгаа тул Эрүүл мэндийн ажилчид Төв талбай дээр суулт зарлаад байгаа юм.
Уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн удирдлагуудтай уулзаж үүрэг чиглэл өгч байна. Эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр эмч ажилчдаа урамшуулах, цалин нэмэх боломжтой талаар танилцуулж, цалинг нэмэх үүргийг эмнэлгийн дарга нарт өгөв. ГССЗҮТ буюу гэмтлийн эмнэлгийн дарга Галбадрах сайдын өгсөн чиглэлийн дагуу бүх ажилдынхаа цалинг 20 хувиар нэмж байгаагаа танилцуулсан байна.