НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Б.Нямжав: "Босоо хөх Монгол", "Нэхүүл"-ийнхэн бидэнтэй нэгдсэн
Монголын Морин Спорт уяачдын холбоо Бөхийн холбоо, Сурын холбоо бболон ТББ-ууд нэгдэн ҮАБЗ-д шаардлага хүргүүлж Төв талбай дээр жагсаал хийж байна. Шаардлагад “Төр ард түмний үндэсний эрх ашиг соёл уламжлалын дархлааг тасалдуулахгүй хадгалан үлдээх үүднээс Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг цаг хугацаанд нь заавал ёсчлон тэмдэглэхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг ханган ажиллах үүднээс ҮАБЗ-ийг нэн даруй хуралдуулж 2021 оны долдугаар сарын 8-ны 15 цагаас өмнө бидэнд хариу ирүүлнэ үү. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй эсвэл татгалзсан хариу ирүүлбэл бид үргэлжлүүлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно” гэжээ.
Энэ талаар Монголын Морин Спорт уяачдын холбооны дэд тэргүүн Б.Нямжав "Босоо хөх Монгол бүлгэм, Нэхүүл хөдөлгөөн нэгдсэн байна. Үндэсний өв соёлоо тээх, хойч үедээ залгамжуулан үлдээх нь бидний үүрэг юм. Мөн бусад мэргэжлийн холбоодыг үүнд нэгдэж, талбайд цуглахыг уриалж байна. Наадам хийхийг дэмжиж байгаа аливаа ТББ болон иргэдийг Төв талбайд цуглахыг уриалж байна. Шаардлагын хариугаа автал бид талбай дээрээс буцахгүй. Хэрэв татгалзсан тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно" гэдгийг онцоллоо.