УИХ-ын дарга асан З.Энхболдыг АН-аас хөөжээ

М.Тулгат даргатай АН-ын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, зарим шийдвэрийг гаргажээ. Шийдвэрийн хүрээнд УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд, гишүүн Ц.Туваан нарыг хөөхөөр болсон байна.

Энэ талаар АН-ын дарга М.Тулгат “З.Энхболд, Ц.Туваан нартай холбоотой гомдол намын гишүүдээс ирсэн. Уг гомдлыг Үндсэн дүрмийн хороо авч хэлэлцээд хөөх шийдвэр гарсан. Тогтоол удахгүй албажаад, зарлагдаад явах байх" гэжээ.

М.Тулгат даргатай АН-ын хувьд Архангай аймгийн Засаг даргыг огцруулсан М.Батжаргал, Р.Нямдорж, Э.Баттулга нарт Үндсэн дүрмийн хорооноос Үндсэн дүрмийн 3.9.3.4 дагуу Ардчилсан намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл хүлээлгээд байгаа юм.

Ташрамд дурдахад, Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, Э.Бат-Үүл нарыг нэр дэвшүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд буй.