НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Эдийн засгийн харилцааг хөгжүүлэх Азербайжантай хамтарна
Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газрын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Азербайжаны Эдийн засгийн сайд Микаил Жаббаров нар энэ сарын 21-нд гарын үсэг зурав. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхлын бүхий л салбарт өргөжүүлэх, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх сайн эхлэл болж буйг cайд нар онцоллоо.
Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөгжлийн цаашдын шинэ боломжийг тодорхойлох, Мэргэжилтний уулзалтыг тогтсон хугацаанд зохион байгуулж хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх юм. Мөн худалдаа, эдийн засгийн харилцааг дотоодын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэж байна.