НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Э.Бат-Үүл: Нэгнийгээ нөхөж, ирлэж, чадаж байгааг хараад баярлаж байна
Ардчилсан намын Онц их хуралд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл оролцож, илтгэл тавьсан байна. Тэрбээр "Залуучууд та нарын цаг нь ирсэн. Яг л ардчилсан хувьсгал хийж байсан бидний үе шиг нэгнийгээ нөхөж, ирлэж, чадаж байгааг хараад баярлаж байна. Одоо л эвлэж, нэгдэж чадвал миний насан дээр ирээд та нар дараагийн залуустаа хөөгдөөд зогсож байхдаа "Бид эвлэрсэн учраас энэ хүртэл ялсан юм аа" гээд хэлж зогсож байх болно. Ардчилсан нам эв нэгдэлтэй байсан бол өнгөрсөн 30 жилийн турш үргэлж ялах байсан гэдгээ л та нар минь үргэлж санаж яваарай. Ардчилсан нам бол эрх чөлөөтэй хүмүүсийн нам. Ийм учраас Ардчилсан намыг Ардын нам шиг даргалж удирдахгүй. Энэ удаагийн хагарлын шалтгаан нь дарга удирдах гэж оролдсоноос болсон шүү гэдгийг залуус минь ойлгоорой" гэжээ.