НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Б.Мөнхжин: Эрээний талаас 10 вагон нарийн ногооны ачилт хийхээр болсон
Эрээний хил дээрх нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин товчхон мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хоёрдугаар сарын 4-нд өвлийн олимпын нээлт болно. Гэхдээ тэр хүртэл Хятад улс хилээ нээхгүй гэсэн мэдэгдлийг Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас өгөөгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Ганцмод, Гашуунсухайтын боомт нээлттэй байгаа. Орон нутаг тус тусдаа халдвар хамгааллын арга хэмжээ авч байгаа. Эрээний боомтод автозамын хилийг хаасан. Төмөр замын тээвэрлэлт хэвийн. Өргөн царигийн экспорт хэвийн яваа. Нарийн царигт тэг зогсолт хийсэн ч Гадаад харилцааны яам, Консулын газраас Эрээний удирдлагатай хэлэлцээ хийснээр 10 вагон нарийн ногооны ачилт хийхээр болсон. Эрээний нөхцөл байдал халдвар хамгааллын нөхцөл байдалтай холбоотой. Өмнө нь 21 орчим хоног хөл хорио тогтоосон. Түүнээс зөрөхгүй байх гэсэн баримжаатай байна. Бидний хувьд өөдрөг төсөөлөлтэй байна. Монгол талдаа бэлтгэл сайн байх ёстой. Эрээний талдаа мөн адил" гэв.