НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Д.Ганбат: БНСУ-д оршин суугаа Монголын иргэдийг саатуулж, нутаг буцаахгүй гэсэн
УИХ дахь АН-ын бүлгээр хэлэлсэн асуудлын тухай мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Бүлгийн дарга Д.Ганбат "БНХАУ-ын Элчин сайдаас Эрээний боомт хэзээ хэвийн ажиллаж эхлэх талаар тодруулахад Монгол Улс ковидын тархалтыг барьж, лабораторийн шинжилгээ нь Хятадын талтай яг таг таарч байвал 21 хоногийн дотор нээнэ гэдэг мэдээлэл өгсөн. Мөн Монгол Улсад тусгайлан таатайгаар хандаж ажиллахыг хичээж байгаа гэдэг зүйлийг ярьсан.
БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улсад хууль бусаар болон хуулийн дагуу амьдарч, ажиллаж байгаа манай бүх иргэдийг вакцинд хамруулна. Энэ үеэр саатуулж, нутаг буцаахгүй. Монголын талаас эхлээд визгүй болгочихвол цаашид харилцан визгүй болох асуудал илүү нааштай явна. Энэ чиглэлд идэвхтэй ажиллана гэдгээ хэлсэн" гэв.