НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Ч.Хүрэлбаатар: Дахин "Саарал жагсаалт"-д орох том эрсдэл үүснэ шүү
ХААН банк хувь эзэмшил тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Үнэн байдлыг хэлэхээр ална, тална гэж буй эздүүд ёстой яршиг байна. Банкны нэг эзэн 20 хувиас дээш гаргаж болохгүй гэсэн хуультай. Нэг нь нөгөө банкийг худалдаж авах хориотой. Монгол банкны ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тайлбар хийхдээ нягталж тодруулахаа илэрхийлсэн. Төрийн мөнгийг байршуулж байгаа банкууд бодит мэдээлэл өгөх ёстой. Японы хөрөнгө оруулагчийн зарж байгаа Хаан банкны 60 хувийг худалдан авч буй эцсийн эзэмшигчийг тодоройлох үүрэг нь Монголбанканд бий. Үүний дараа мөнгөний эх үүсвэр нь цэвэр, эсэхийг нягтлах ёстой. Эцсийн хэрэглэгч нь гадаадын банк. Эсвэл хөрөнгө оруулагч иргэн байгаад тухайн мөнгө нь хууль ёсны дагуу татвараа төлснийг тогтоож худалдвал зөв. Улстөрчид мэдсээр байж зогсоохгүй бол Монгол Улс дахин "Саарал жагсаалт"-д орох том эрсдэл үүснэ. Гаднын хөрөнгө оруулагч авч байгаа гэсэн ойлголттой байсан. Бид долоон булчирхайгаа тоочиж байж "Саарал жагсаалт"-аас гарсан" гэлээ.
Сонирхуулахад, ХААН банк нь 2020 оны эцсийн байдлаар тус банкны нийт хөрөнгө 13.1 их наяд, өөрийн хөрөнгийн хэмжээ 1.3 их наяд төгрөгт хүрээд байгаа юм.