НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Б.Энх-Амгалан: Нийгмийн шаар болтол нь гүтгэдэг байдлыг яаж халах юм?
УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Хувь хүний захидал, харилцаа, фэйсбүүк, гэрэл зургийн мэдээлэл гараад ирдэг. Үүний аюулгүй байдлыг яаж хангах юм. Цахим халдлагыг яаж зохицуулах юм. Нэр төр, удам судар, албан тушаал, эд хөрөнгө, үзэл бодолтой нь холбогдуулж дайрч доромжилдог. Нийгмийн шаар болтол нь гүтгэдгийг эсрэг аюулгүй байдлыг яаж хангах юм?" гэдгийг тодрууллаа.