НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Н.Учрал: Иргэдийн өвчлөлийн мэдээллийг ашиглаж бизнес хийдэг болсон
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төсөлтэй холбогдуулж, гишүүн Б.Энх-Амгалан "Гүтгэлэг доромжлолтой холбоотой асуудлыг Эрүүгийн хуульд оруулах ёстой. Нэр хүнд нь нийгэмд унасны дараа хүчирхийлэгч болоод дуусдаг. Буруугүй гэдэг залруулгаа буланд нь жижигхэн бичдэг. Хэн ч хардаггүй. Тэгэхгүйгээр Та нар фэйсбүүктэй харьцаж чадахгүй. Нэр нүүрээ нуусан хуурамч, хаягийг хааж чадахгүй. Түүгээр дамжсан гүтгэлэг таатай биш. Энэ нөхцөл байдлыг анхаараач?" гэдгийг сануулав.
Харин "Маш чухал асуудлыг хөндөж байна. Өмнөх хуулиар иргэн өөрийнхөө мэдээллийг хариуцдаг байсан. Одоо мэдээлэл хариуцагч хангах үүрэг хүлээнэ. И-Монголиа-тай холбогдуулж, иргэдийн мэдээллийг цуглуулж байгаа бол үүргээ хүлээх ёстой. Гэтэл таны үнэмлэхийг ямар зорилгоор ашигласныг нь мэдэхгүй байна. Төр ямар шугамаар ашиглаж байгаа тухай мэдээллийг нь авах ёстой. Ийм учраас ашигласан гэдэг нь тодорхой байна. Тэгэхгүйгээр хувийн компаниуд маркетингийн зорилгоор ашигладаг эрсдэл байгаа юм. Гааль татварын санхүүгийн мэдээллийн алба гээд байгууллага хүний амьжиргааны түвшинг тодорхойлж байна. Хөнгөлттэй эмийн тарифаар актекаас эм авч байгаагаас шалтгаалж дүүрэг, хорооны өвчлөлийг тодорхойлж, хувийн бизнес эрхэлдэг компаниудад өгөх байдлаар ашиг олдог. Сонгуулийн үеэр хүртэл танай хорооны иргэдийн өвчлөлийн мэдээлэл гэсэн асуудал яриад явж байсан. Үүнийг хэн хариуцах нь тодорхойгүй байсан юм. Одоо тодорхой болгоно. Хуулийн хэрэгжилтэд Хүний эрхийн үндэсний комисс үүрэг хүлээнэ. Шууд оролцох боломжийг хуулиар нээнэ" гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал гишүүн тодотголоо.