НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
С.Ганбаатар: Намайг аварсан томчууд энд байна
Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхийг дэмжсэн. Төсөлтэй холбогдуулж, гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Үнэхээр цаг үеэ олсон, шаардлагатай чухал хууль. Нийгэмд хамгийн их ярьдаг зүйл юу вэ гэвэл 76 гишүүний ёс зүйн асуудал. Энэ нь ч зүйтэй. Яагаад гэвэл хамгийн ёс зүйтэй, хамгийн шударга, хамгийн чухал, хамгийн Үндсэн хуулиар үүрэг хүлээсэн, эх орноо хамгаалах үүргээ хүлээж байгаа нь 76 гишүүн. Бид манлайлж энэ дүрмээ чангатгахаас өөр аргагүй. Цаашид анхаарах, чамбайруулах зүйлийг бас протоколд тусгаад оруулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Гадаадад томилолтоор явах ажлыг бүр нарийвчилж үүнийгээ тусгахыг бид хүсдэг. Протоколд би тусгая. Германы Бундестагийн гишүүдийг сайн мэдэж байна.
Төр л юм бол бусад зардлаар гадагшаагаа ямар ч гоё нэртэй хуралд явж болохгүй гэдэг ийм зүйл, заалттай юм билээ шүү. Ингэж нарийвчилж орно гэхээсээ илүү ийм утга санаа энд явж байгаасай гэдгийг би протоколд тэмдэглүүлж үлдээх сонирхол байна. Гишүүн нь зөвхөн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, зөвшөөрлөөр гадаад, дотоод томилолтоор зорчино. Ийнхүү зорчихдоо батлагдсан удирдамж чиглэлийг чанд баримтална гэдэг 7.2 дотор энэ эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргахдаа хэний зардлаар явж байгаа юм бэ?. Хэн мөнгөө төлнө, тэр хөгжмөө захиална гэдэг шиг юм болдог учраас протоколд энэ санаагаа тусгаж оруулах сонирхолтой байна.
Төслийн 11-д ёс зүйн шаардлагыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага гэж байна. Сануулах, хатуу сануулга өгөх, уучлал гуйх, үүрэг болгох зэрэг. Сануулга гэдэг нь энүүхэндээ чимээгүй хаячих биш. Тэр хүн чинь сонгогдож нүүрээ барж байж арай гэж гарч ирсэн тэр тухайн тойрог, тухайн ард иргэдэд энэ тухай мэдээллийг тов тодорхой давталттайгаар, зохион байгуулалттайгаар хүргэнэ гэдэг ийм ойлголт үүний цаана явж байна. Сануулга гэдэг ийм дэлгэрэнгүй явж байна.
Хуулийн үзэл баримтлал олон саад бэрхшээл дундуур орох байх. Олон эрдэмтэн судлаач, ялангуяа Д.Лүндээжанцан гуай байна, Д.Дэмбэрэл гуай байна. Оюу Толгойн асуудалд баатарлагаар Монголын талд зогссон С.Нарангэрэл багш байна. Намайг ядраад тэр хүний төлөө гээд амаа цангатал орилоод явж байхад аварсан томчууд энд байна.