Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнүүдэд арга зүйн дэмжлэг үзүүлэх цахим сургалт боллоо

Хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээрх бодлогын хэрэгжилтийг хангахад арга зүйн дэмжлэг үзүүлэх цахим сургалтыг өнөөдөр /07.06/ 21 аймаг, Нийслэл, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн Хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн дунд зохион байгууллаа. Сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг Ивээх сан, ГБХЗХГ-ын Сургалт судалгаа, мэдээллийн төв хамтран хэрэгжүүлсэн юм.

“Ковид-19” халдварт цар тахлын үед хүүхдүүд танхимын хичээл сургалтад хамрагдах боломжгүй байгаа боловч хүүхэд оролцох эрхээ хэрэгжүүлэхэд тус асуудлыг ханган хэрэгжүүлэх үүрэгтэй хүүхдийн хөгжил, оролцоог хариуцсан мэргэжилтэн албан хаагчдыг ажлын байран дээр нь чадвахжуулах, нөхцөл байдалд тохируулсан арга, аргачлалыг нэвтрүүлэх, өсвөр насны хүүхдийн хөгжил оролцоо, сайн дурын үйл ажиллагаа ба оролцоо туршлага солилцох мөн бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээллүүдийг сургалтаар өглөө.

НҮБ- ын Хүүхдийн сан, Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ГБХЗХГ-тай нягт хамтын ажиллагаа явуулдаг бөгөөд хүүхдийн хөгжил оролцоог дэмжих,үнэлэх арга зүйг сургалтын гарын авлага сургалтын цахим модуль хөтөлбөрийг Сургалт судалгаа мэдээллийн төвтэй хамтран боловсруулсан юм.