С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ч.Номин: Наадам бол соёлын дархлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуулийг хэлэлцэж байна.
Энэ үеэр “Наадам бол Соёлын биет бус өв. Наадмаа зохион байгуулах хэрэгтэй. Соёлын өвөө хадгалж өвлүүлэх хэрэгтэй. Соёлын өвөө хамгаалахын тулд жудаггүй бөхчүүддээ хариуцлага тооцох хэрэгтэй ч энэ зүйл сүүлийн үед алдагдаад байна. Жишээ нь Б.Бат-Эрдэнэ аварга бол соёлын өв тээгч. Өглөө бүр чуулганд орж ирэхдээ төрийн сүлдэндээ мөргөдөг. Барилдаж байх үедээ ч талбай дээр шүлсээ хаяж байгаагүй хүн. Монгол бөхчүүд бол соёлын биет бус өв тээгчид. Монгол наадам тэр чигээрээ соёлын биет бус өв. Бид наадмаа сайхан зохион байгуулах ёстой" гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Харин "Наадам бол соёлын дархлаа, нүүдэлчин соёл иргэншлийн гол агуулгыг багтаадаг тул иргэншсэн улсын хувьд үүнийг дээдлэн авч явах ёстой" гэдгийг Соёлын сайд Ч.Номин хэлсэн юм.
Үдээс өмнөх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах" тухай хуулийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан юм. Учир нь, АН-ын бүлгээс цар тахлын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж удаа дараа шаардлага, зөвлөмж хүргүүлснийг үл ойшоож, ДЭМБ бүртгээгүй вакцин импортлох, тасалдуулах зэргээр эхний тунгаа тариулсан иргэдийг эрсдэлд оруулж байна гэж үзжээ.