С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Пүрэвдорж: Замын-Үүдээс ачаа бараа авахад 30 сая төгрөгийн төлбөртэй болсон байна
УИХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Ерөнхий сайд гамшгийн үеийн нөхцөл байдлыг гартаа авах цаг ирсэн байна. Монгол Улсад худалдаа тээвэр, ложистикийн харилцааг хариуцах нэг ч хүн байдаггүй. Зам тээврийн сайд зам барьж, хүлээлгэж өгдөг ажлыг хариуцдаг сайд. Тиймээс Ерөнхий сайд гардан эдгээр ажлыг хариуцах хэрэгтэй байна" гэсэн бол “Таван сая төгрөгийн төлбөр төлөөд Замын-Үүдээс ачаа бараагаа авдаг байсан бол одоо 30 сая төгрөг болсон байна. Ард түмэн авлигын мөнгийг хөдөлмөр, хүч хөлсөөрөө төлж байна. 25 сая төгрөгийг жирийн иргэд халааснаасаа төлж байна. Гашуунсухайтын боомтоор 18 мянган машин тээвэр хийдэг бөгөөд 6000 мянгад нь зөвшөөрөл өгдөг. Албаар дараалал үүсгээд авилга авч байна" гэдгийг Б.Пүрэвдорж гишүүн онцоллоо.