С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Урлаг соёлын видео контентуудыг баярын өдрөөр цацна
УОК-оос Үндэсний их баяр наадмыг хойшлуулах санал гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Засгийн газар маргааш өглөө 09:00 цагт ээлжит бусаар хуралдана. Цар тахлын хүрээнд тодорхой хязгаарлалт хийх эрхийг Засгийн газарт хуулиар олгосон. Улсын Онцгой комиссын энэхүү шийдвэрийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ. Хуулийн хугацаанд буюу долдугаар сарын 11-13-нд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байсан. Энэ хүрээнд видео контентыг бэлдэж байсан. Нэгэнт хийсэн урлаг соёлын видео контентуудыг баярын өдрөөр цацахаар төлөвлөж байна" гэлээ.