С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Х.Нямбаатар: Хувь хүний мэдээлэл сүлжээ дэлгүүрт байх нь урхагтай
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөлд онцлох заалт нь хувь хүний мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах, бэлгийн чиг хандлага, бэлгийн харилцааны талаарх эмзэг мэдээллийг хувь хүний нууцад оруулах, хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаар арга хэмжээ авахыг зохицуулахаар тусгасан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулж “Хуулийн гол зохицуулалт нь хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах вэ? гэсэн асуудлуудыг зохицуулна. Хуулийн баталсан тохиолдолд томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хөнгөлөлтийн картад агуулагдах үйлчлүүлэгчдийн хувийн мэдээллийг авч устгах ажлыг зохион байгуулна. Хувийн мэдээллүүд төрд хадгалагдана.
Хувь хүний мэдээлэл дэлгүүрүүдэд байх нь урхагтай. Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд анх баталсан. Хуулиар хувийн мэдээллээ иргэн өөрөө хариуцдаг байсан. Хувийн мэдээллийг хамгаалахад төрийн оролцоо шаардлагатай. Хувь хүний биометрик мэдээлэл зөвхөн төрд хадгалагдана. Тухайн хүн хурууны хээгээ уншуулах болон цахим гарын үсгээ ашиглан мэдээллээ авна” гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцоллоо.