С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Мөнх-Оргил: Улс төрийн хэлмэгдүүлэлт газар авлаа
Xууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигчийн томилгооны сонсголыг хийж байна. АТГ-ын газрын дэд даргад Гаваасүрэнгийн Азжаргалыг нэр дэвшүүлээд байгаа юм. Хуулиар АТГ-ын дарга, дэд даргыг УИХ-аас томилдог. Ингэхдээ УИХ-аас томилдог албан тушаалд нэр дэвшигч дээр заавал сонсгол явуулах заалт хуульд байхгүй байлаа. Харин УИХ-ын 19-ээс дээш гишүүд санаачилснаас бусдаар сонсгол хийх заалт хууль байв. Энэхүү уламжлалыг халах үүднээс томилгооны сонсгол зохион байгуулах боломж бүрдсэн юм. Энэ дагуу АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргалыг томилгооны сонсголд оруулж байна.
Ц.Мөнх-Оргил: Монголд авлига, албан тушаалын гэмт хэрэг яагаад буурахгүй байна гэж үзэж байна вэ. Хүнгүй болговол авлигагүй болно гэж байна. Хүнгүй төр гэж юу байх вэ. 2006 оны долдугаар сард Авлигын эсрэг хуулийг баталсан. Xуулийг батлалцсан, ажлын хэсгийг ахалж байсан хүн нь бий. Тухайн үед цагдаагийн хийж байсан ажлыг тусдаа байгууллага гаргаад, мөрдөн шалгах ажлыг нэмэгдүүлж дэмий юм хийлээ гэж их зэмлүүлж байсан. Эхний үед АТГ тусдаа байж, нарийн гэмт хэргүүдийг тусад нь шалгах ёстой гэж бодож байсан. Гэтэл сүүлийн үед энэ итгэл байхгүй болж байна. АТГ-ыг байгуулаад 15 жил боллоо. Авлига, хээл хахууль буурдаггүй, бие дааж хараат бус үйл ажиллагаа явуулж чаддаггүй. Та АТГ-ыг хэр сайн ажиллаж байна гэж бодож байна вэ. Сүүлийн жилүүдэд улс төрийн хэлмэгдүүлэлт газар авлаа. Та АТГ-ын удирдах албан тушаалыг сүүлийн хэдэн жил хашсан байна. Энэ үйл явдал болж байхад та хаана байсан бэ, байр сууриа илэрхийлж байсан уу.
Г.Азжаргал: Авлига буурахгүй байгаа нь нэг зүйлээс шалтгаалаагүй. Хууль эрх зүй, монгол хүний ёс суртахуун, урьдчилан сэргийлэх ажил гээд олон зүйлээс шалтгаалж байна. АТГ-ын ажлыг сайн гэхгүй. Муу гэж хэлэхэд хэцүү. Сайжруулахын төлөө ажиллана. АТГ гарцаагүй баримтад тулгуурлаж аливаа асуудлыг шийддэг байсан. Хэн нэгнийг хэлмэгдүүлсэн юм байхгүй гэж үзнэ.