Ардын Чуулган Намыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд ханджээ

Ардын Чуулган нэртэй намыг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд холбогдох материалыг хүргүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр ардчилсан социалист үзэл баримтлалтай тус намыг залуу үеийн төлөөллөөс бүрдсэн хүмүүс байгуулахаар ийнхүү холбогдох материалыг бүрдүүлж Дээд шүүхэд хандсан нь энэ.

Ардчилсан социалист үзэл баримтлал нь өдгөө барууны орон ялангуяа АНУ-ын залуу үеийнхэн дунд дэлгэрээд байгаа юм. Тодруулбал, тус улсын нөлөө бүхий улстөрч Берни Сандерс ардчилсан социалист үзлийн дор иргэдэд эрүүл мэндийн суурь үйлчилгээг үнэгүй үзүүлэх, коллежуудыг төлбөргүй болгох зэрэг радикал саналуудыг дэвшүүлж байсан нь олон сая Америкчуудын дэмжлэгийг авсан байдаг. Харин энэ удаад Монголын дунд болон залуу үеийн төлөөллөөс ардчилсан социалист үзэлтэй Ардын Чуулган Намыг ийнхүү байгуулахаар холбогдох байгууллагад нь хандаад байна.