ЕБС-д ажиллах 30 сэтгэл зүйчийг сонгожээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин болон дэлхийн улс орнуудын туршлагыг харьцуулан судалж, богино, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулсан.

“Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц Ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгаруулалт энэ өдрүүдэд үргэлжиллээ. Сонгон шалгаруулалтад 73 хүний материал ирж хоёр шатны шалгаруулалтын дараа 30 сэтгэлзүйчийг сонголоо. Сонгон шалгаруулалт энэ сарын 5-21-ний өдрүүдэд болсон юм.

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, баталсан бөгөөд дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчдийн сургалтыг энэ сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Эх сурвалж: БШУЯ