С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах 100 жолоочийг тусгаарлажээ
Замын-Үүд боомтын хилийн бүсээс дундын тээвэр хийх буюу Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах 100 жолоочийн судалгаа гарган, сонгон шалгаруулах, тусгаарлах арга хэмжээ авч байна. Тодруулбал, жолооч нэг бүрийн биеийн байдлыг хянах хуудас гаргаж, долоо хоногт хоёр удаа PCR шинжилгээ авч, тусгаарлажээ.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүд хилийн боомтоор өдөр 200 гаруй машин нэвтэрч байна. Гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаагаас 100 нь ачаагүй, 10 нь нүүрс ачсан машин байгаа бол орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашин нэвтэрч байна.
Замын-Үүд суман дахь ачааны автомашины бөөгнөрлийг багасгаж, халдварын дэглэм сахиулах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, 72 цагийн өмнө мэдэгдэж байх нэгдсэн бүртгэлийн систем ажиллуулж эхэлсэн байна.
Түүнчлэн импортын чиглэлд угсрах төхөөрөмжийг өнөөдөр Эрээн боомтоос татан авч, ариутгалын төхөөрөмжийг ажлын дөрвөн өдөрт багтаан угсрахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой ба нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай юм байна.