А.Ариунзаяа: Хаус, хоёроос дээш тээврийн хэрэгсэл, 200-гаас дээш малтай хүнийг халамжаас хасна

Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд өөрчлөлт оруулжээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Хүнс, тэжээлийн дэмжлэг олгох журам хугацаа, нөхцөл, хяналт, хариуцлагатай болсон. Хаустай, хоёроос дээш тээврийн хэрэгсэлтэй, 200-гаас дээш малтай хүмүүсийг шууд хасна. Харин хөдөлмөрийн насны хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг нэн тэргүүнд сургах, ажилд зуучилна. Халамжит бүлгийг мөнгө олгоод орхих биш, харин туслан дэмжиж тулж ажиллахыг эрмэлзэнэ.

Энэ журмын хүрээнд хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулж биш, НӨАТ-ын баримт олгодог, кассын системтэйг сонгоно. Тэдгээрээр тухайн иргэн өөрөө сонголт хийж, үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нэгдсэн бар кодлох, улс даяар нэгдсэн тоо баримттай болох зорилтыг дэвшүүлсэн” хэмээв.