С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
П.Анужин: Дээвэргүй барилга хүлээж авчихаад мөнгө нэхээд сууж байна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Ажлын хэсэг Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллаж, тус газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ харъяа эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин эрүүл мэндийн салбарт чамлахааргүй хөрөнгө оруулалт хийдэг. Харамсалтай нь үрэн таран болгочихдог асуудал байна. Тэгсэн хэрнээ хэн ч хариуцлага хүлээдэггүй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн барилга дээвэр ч үгүй, ашиглалтын шаардлага хангахгүй байхад хүлээгээд авчихсан, одоо шаардлага хангадаг болгохын тулд дахиад төдөн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй, шийдүүлж өгөөч гээд сууж байна. Ийм хариуцлагагүй байдал гаргахгүйн тулд ямар хяналт хэрэгжүүлэх вэ, дахиж давтагдах ёсгүй гэжээ.