С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Богдхан төмөр замын барилгын ажлыг гуравдугаар улиралд эхлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтцийн барилгын ажлыг 2021 оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр болов.
Богдхан төмөр замын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх, төслийн бүтээн байгуулалт, төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг оролцуулж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг даалгалаа.